Мэдээллийн аюулгүй байдал
“Агис Менежмент Даатгал” ХХК нь харилцагч, хамтран ажилллаж буй байгууллага, ажилтнуудынхаа мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахыг өөрийн үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг гэж үздэг.
Бидний үндсэн зарчим:
- Нууцлал – Хувийн болон байгууллагын мэдээллийг зөвшөөрөлгүй этгээдэд задруулахгүй.
- Бүрэн бүтэн байдал – Мэдээлэл өөрчлөгдөх, гэмтэх эрсдэлээс хамгаалж, найдвартай байлгах.
- Хүртээмж – Шаардлагатай үед зөвшөөрөгдсөн хэрэглэгчид мэдээлэлд найдвартай, саадгүй хандах боломжийг хангах.
Манай байгууллага:
- ISO/IEC 27001:2022 олон улсын стандартад нийцсэн мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог хэрэгжүүлдэг.
- Харилцагчийн мэдээллийг хууль, зохицуулалтын шаардлагад нийцүүлэн хамгаалдаг.
- Мэдээллийн аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах зорилгоор тогтмол аудит, сургалт, эрсдэлийн үнэлгээ хийдэг.
- Түнш, нийлүүлэгчидтэй хамтран ажиллахдаа мэдээллийн аюулгүй байдлын шаардлагыг харилцан биелүүлдэг.
Бид мэдээллийн аюулгүй байдлыг итгэлцэл, хариуцлага, тасралтгүй сайжруулалтын зарчмаар хангаж, харилцагчдынхаа эрх ашгийг хамгаалахад үргэлж анхаарч ажиллана.